YATAS BEDDING-Н ТУХАЙ

Yataş Bedding нь унтлагын бүтээгдэхүүн тэр дундаа эмчилгээний болон дээд зэрэглэлийн унтлагын бүтээгдэхүүний брэнд юм. Yatas Bedding-д ор, матрасс, хөнжил, дэр, матрассны углаа, ор хөнжлийн даавуу зэрэг гэр ахуйн төрөл бүрийн бөс даавуун бүтээгдэхүүн мөн цөөн тооны ортой хосолсон шүүгээ, гэрэл зэргийг худалдаалдаг.

Yataş Bedding нь бүтээгдэхүүний өргөн сонголт, тэнцвэртэй үнийн бодологоороо Турк улсдаа тэргүүлэгч брэнд бөгөөд хэрэглэгчид ор болон туслах бүтээгдэхүүн авахдаа хамгийн түрүүнд зочилж худалдан авалт хийдэг нэр хүндтэй брэнд юм.

Хүмүүсийн 78% нь ор худалдан авахдаа тав тух, чанарыг чухалчилж үздэг. Yatas Bedding-н ор нь Superbrands-т багтдаг Туркийн цорын ганц брэнд бөгөөд салбартаа анхдагч олон технологиудыг нэвтрүүлсээр ирсэн байна.

Дэлхийн хамгийн том технологийн компаниудтай хамтран ажилладаг ба олон олон шагналуудын эзэн болсон.

Yataş Bedding нь дэлхийн алдартай Woolmark, Dacron, Bonell зэрэг брэндүүдийн материалыг бүтээгдэхүүндээ ашигладаг Туркийн цорын ганц брэнд юм.

Yataş Bedding-н бүтээгдэхүүнүүд нь эргонимикийн DIN EN 1957-8/00, Германы чанарын стандартын LGA сертификатуудыг тус тус эзэмшдэг Туркын цорын ганц брэнд юм.

Yataş Bedding-н бөс даавуун бүтээгдэхүүнүүд өнгөтэй, өнгөгүй гэж 2 ангилагддаг бөгөөд хөнжил, дэр, матрассны углаа нь өнгөгүй, ор хөнжлийн даавуу, гоёл чимэглэлийн дэр, бүтээлэг зэрэг нь өнгөтэй ангилалд ордог.

Дэр, хөнжил зэрэг бүтээгдэхүүнүүддээ чанар болон шинэлэг загваруудыг тусгадаг бөгөөд олон төрлийн сонголттой, тав тухтай, эмчилгээний ач холбогдолтой цуврал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Хүмүүсийн хүсэл сонирхолд нийцэх олон төрлийн өнгө загвартай, өндөр чанартай, өргөн сонголттой бөс даавуун бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодогоороо онцлог юм.

Favorites